Цөөхөн эмэгтэй ажиллуулж байна гэж ГХЯ-ыг торгожээ
Удирдах албан тушаалын наад зах нь 40%-д эмэгтэйчүүд ажиллаж байх ёстой гэж заасан хуулийг зөрчсөн Францын ГХЯ-ыг 450 мянган еврогоор торгосон байна. “Монд” сонинд ингэж бичжээ.
2017 онд тус яаманд удирдах албан тушаалд хангалттай тооны эмэгтэй хүн ажиллаж байгаагүй учир ийнхүү торгосон байна. Шаардлагатай тоонд таван эмэгтэй дутуу байсан учир, нийт торгууль 450 мянган евро болжээ.
2018 онд байдлыг засч,үзүүлэлт 39%-д хүрсэн гэж Францын ГХЯ-ны төлөөлөгчид онцлон тэмдэглэж байна.
Дашрамд дурдахад, Францын эдийн засаг, сангийн яам мөн ийм зөрчил гаргаснаар 1,7 сая еврогоор торгуулжээ.
Францын төрийн байгууллагууд болон томхон компаниудын удирдах албан тушаалд хүйсийн төлөөлөл ойролцоо байх тухай хууль 2012 оноос үйлчилж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ