Москвад АНУ-ын дипломат ажилтны тээшнээс мина илрүүлжээ
Москвагийн Шереметьево нисэх буудлын ажилтнууд АНУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтны тээшийг шалгахдаа тэсрэх мина бөмбөгтэй төстэй зүйл илрүүлжээ. Нисэх буудалд хүрэлцэн ирсэн цэргийн мэргэжилтнүүд тээшинд тэсрэх бодисгүй ч тэслэгчтэй мина шидэгчийн бөмбөг байгаа болохыг тогтоосон байна.
АНУ-ын дипломат ажилтан томилолтын хугацаа нь дуусан нутаг буцахдаа хувийн цуглуулгадаа зориулан тэсрэх бөмбөггүй хоосон мина авсан тухайгаа өчжээ. Түүний минаг хураан авч дараагийн нислэгээр Нью-Йорк руу саадгүй явуулсан аж.
Оросын ГХЯ мэдэгдэлд хийхдээ, болсон үйл явдлыг АНУ-ын зүгээс санаатай явуулсан өдөөн хатгалга гээд 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркт болсон террорист халдлагаас хойш АНУ нислэгийн аюулгүй байдалд онцгой анхаардаг болсон тул дипломат ажилтан тээшиндээ мина авч явах нь ямар үр дүн дагуулахыг сайн ойлгох учиртай гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ