Энэтхэгийн зочид буудалд түймэр гарч 17 хүний аминд хүрэв


            Энэтхэгийн Дели хотноо “Arpit Palace” зочид буудалд өнөөдөр үүрээр гарсан түймэр 17 хүний аминд хүрсэн тухай “The Independent” сонин уламжиллаа.

“Arpit Palace” зочид буудалд хануудыг модоор бүрсэн тул гал түймэр барилгын дээд давхрыг богино хугацаанд бүхэлд нь нөмрөн доод давхрууд руу шилжжээ. Нялх хүүхэдтэй эмэгтэй гал түймрээс зугтан хүүхдийнхээ хамт цонхоор үсрэхээс өөр аргагүйд хүрч харамсалтайгаар амиа алдсан аж.

Одоогоор эмнэлэгт дөрвөн хүн эмчлүүлж байгаа бөгөөд 35 хүнийг зочид буудлаас эсэн мэнд гаргаж амжсан байна. Түймрийг унтраахад 25 гал унтраах машин оролцон дөрвөн цаг ажиллажээ.

Гал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй бөгөөд хууль бусаар хий ашигласнаас үүдэлтэй байж болзошгүй гэнэ.     

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ