Цагаан амирлингуй Таж -Махал

таж махал зурган илэрцүүд


Таван жилийн дараа Таж-Махал нурна гэсэн судалгааг 2001 онд зарим мэргэжилтнүүд гаргаж байв. Хэрвээ тэднийхээр болсон бол Энэтхэгийн хамгийн чухал гайхамшгийг дахин босгоход наад зах нь 200 тэрбум доллар хэрэгтэй болох байлаа. Ингээд Цагаан амирлангуй,     Таж-Махалын тухай 12 баримтыг хүргэе.

Нэг: Энэтхэгийн албан тушаалтнууд 2001 онд Пакистаны бөмбөгдөлтөөс Таж–Махалыг хамгаалахаар 400 м2 бараан өнгийн даавуун бүтээлэг оёулж, түүгээр гайхамшигт барилгыг бүтээж байжээ.

Хоёр: Бунханы нүүрэн хэсгээс Аллахын 99 нэрийг олж болно.

Гурав: 28 секундын хугацаанд бунхан доторх орон зайд дуу цуурайтан тархдаг. Уран барилгачид тэнд уншсан маанийн дуу агаарт “өлгөгдөн” үлдэж онцгой орчин үүсгэх зохион байгуулалттай хийжээ.

Дөрөв: 9 га талбайг нь дэлхийн диваажин болгон төсөөлсөн цэцэрлэг эзэлдэг. Цэцэрлэг нь дундаа солбилцсон дөрвөн сувагтай. Коран судрын дагуу диваажинд сүү, дарс, бал, устай голууд байх ёстой аж. Таж-Махалын бүх цогцолбор өнөөдрийн төсөөллөөр хөлбөмбөгийн 24 талбайтай тэнцэх хэмжээний нутаг дэвсгэрийг хамардаг.

Тав: XVII зуунд энэ барилгыг босгоход Шах-Жаханы сан хөмрөгөөс 32 000 000 рупий  зарцуулагджээ. Хааны  хайртай эхнэр Мумтаз-Махалын бунхны тэр үеийн зарлага нь өнөөгийн  827 000 000 доллартай тэнцэнэ. Харьцуулбал: Дубайн Бурж-Халиф цамхагийн зардал энэ мөнгөнөөс 1.8 дахин их юм.

Зургаа: 1000 заан барилгын ажилд оролцож, тус бүр нь хоёр тонн жинтэй чулуун блокыг чирж байв. Амьтад өдөрт 250 000 литр орчим ус уудаг байжээ.

Долоо: Эхлээд 4.6 метр  өндөр сартай алтан ганжир бунханы гол дээврийг чимэж байв. XIX зуунаас эхлэн тэднийг хүрэл хувилбараар сольжээ.

Найм: Бунханы гантиг хавтангуудыг 28 төрлийн үнэт ба хагас үнэт чулуугаар гоёжээ.

Ес: Жамна голын төвшин жилд 1.5 м-ээр доошилж байгаа. Үүний улмаас Таж-Махалын хана цуурч нурах аюултай.

Арав: Таж-Махалын нүүрэн хэсгийн өргөн нь 56 метр. Байгууламжын пөмбөгөр дээврийг оруулаагүй доод хэсгийн өндөр нь 38 метр.

Арваннэг: Талбайн гадрага 56 х 38 х 4 = 8512 м2 — гантигаар бүрэгдсэн. Ийм хэмжээний гантигаар Ленины долоон мавзолейг бүрэн босгож болох юм.

Арван хоёр: Жил бүр найман сая орчим хүн Таж-Махал гэх мөнхийн хайрын бунхныг үзэхээр Агра хотноо очдог. Харин бунхны өмнөх бандан сандлуудын нэг нь азгүй хайрын цуутай түүхийг өгүүлнэ.

Агра хот XVII зуун Их Моголын эзэнт улсын нийслэл байв. Мумтаз-Махал гэдэг  өөрийн эхнэртээ ухаангүй хайртай Шах-Жахан тэндхийг захиран суудаг байжээ. Эхнэр нөхөр хоёр  бие биедээ ухаангүй хайртай бараг алхам ч холдолгүй жарган амьдарч байлаа. Гай таарахад, 1631 оны зургадугаар сард 14 дэх хүүхдээ төрүүлээд Мумтаз-Махал энджээ. Шах-Жахан эхнэрийн цогцосыг чандарлуулахыг тушааж, дэргэд нь зургаан сарыг сууж өнгөрөөв. Дараа нь хоёр жилийн гашуудал зарлав. Мумтаз-Махалын дурсгалд зориулан сүрлэгээрээ хаана ч байхгүй бунхан-сүмийг босгох тушаал өгчээ. Тэр ингэж эхнэрээ мөнхжүүлжээ. Таж-Махал 1648 онд баригдан дууссан байлаа.

Британийн гүнж Дианагийн зургийг мөнхийн хайрын билгэдлийн дэргэд гэрэл зурагчин Даг Карран кадртаа буулгажээ. Жонон Чарльзийн гэр бүл Хувилгаан Валентины өдрийн өмнөхөн 1982 оны хоёрдугаар сарын 11-нд Энэтхэгт айлчлахаар очсон юм. Айлчлалын хоёр дахь өдөр жонон бизнесменүүдтэй уулзахаар, Дина Тереза эхийн хоспист очоод дараа нь Таж-Махалыг үзэхээр салан явцгаасан байв. Мөнхийн хайрын билгэдлийн дэргэд Диана ганцаараа зургаа авахуулсны дараагийн өдөр тэр зураг нь дэлхийн хэвлэлийн эхний хуудсанд тавигдсан байлаа. Хэдхэн сарын дараа хосууд сална гэсэн төсөөлөл тэр үед хэнд ч байсангүй.

Олон жил өнгөрчээ. Британийн гүнжийн сууж байсан бандан сандал дээр жуулчид одоо ч зургаа авахуулах дуртай хэвээр. Бандан сандал нь хайр сэтгэл эсвэл гуниг уйтгар авчирдаг эсэхийг хэн ч харин мэдэхгүй юм.

таж махал зурган илэрцүүд

таж махал зурган илэрцүүд

таж махал зурган илэрцүүд

таж махал зурган илэрцүүд




СЭТГЭГДЭЛ БИЧИХ