Финландад цагаач иргэд 11 насанд хүрээгүйчүүдийг хүчинджээ


Финландын Оулу хотод цагаач иргэн насанд хүрээгүйчүүдийг дахин хүчиндсэн хэрэг гарсан тухай тус хотын Цагдаагийн газар мэдээлснийг “АР” агентлаг уламжиллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Финландад байнгын оршин суух эрх аваад олон жил болж буй гадаадын нэгэн иргэн хувийн орон сууцанд тус бүр 16, 18 настай охидыг хүчирхийлсэн байна.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Оулу хотод цагаач иргэд насанд хүрээгүй есөн охиныг хүчиндсэн хэрэг гарчээ. Гэмт хэрэгтнүүд Хойд Африк, Ойрхи дорнодын орнуудаас цагаачилсан иргэд болох нь тогтоогджээ. Тэд бүгд Финландын иргэн болсон юм уу тус улсад байнгын оршин суух эрх авсан аж.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ