Юлия Тимошенко Крымийг Украинд эргүүлэн нэгтгэнэ гэжээ
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, “Батькивщина” намын удирдагч Юлия Тимошенко Крымийн хойгийг Украинд эргүүлэн нэгтгэнэ гэж мэдэгджээ.
Тэрээр, “Харийн түрэмгийлэгчдийн эзлэн авсан Крым, Донбассын газар нутгийг Украин эргүүлэн авах шаардлагтай. Түүнчлэн Оросыг түрэмгийлэгч орны хувьд хариуцлагад татан улс орны хүлээсэн алдагдлыг нөхөн төлөхийг шаардах ёстой” гэж мэдэгджээ.
Юлия Тимошенко түүнчлэн Украин НАТО-д аль болох цаг алдалгүй элсэх нь улс орныг харийн түрэмгийллээс хамгаалах цорын ганц баталгаа гэж үзсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болох бөгөөд энэ удаа хамгийн олон буюу 44 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко олон нийтийн дунд Юлия Тимошенко, Владимир Зеленскийгээс нэр хүндээр доогуур яваа аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ