Орост ханиад томууны тархалтаас үүдэн дөрвөн мянган сургууль хичээллэхээ больжээ


Орост ханиад томууны тархалтаас үүдэн 3839 дунд сургууль, 1078 цэцэрлэгийн үйл ажиллагааг бүлэн зогсооход хүрсэн тухай Оросын хэрэглээний хяналтын газрын дарга Анна Попова “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

            Оросын нийт 48 субъектэд ханиад томууны тархалт байж болох түвшингээс давсан байна. Анна Поповагийн хэлснээр, өдгөө цэцэрлэгийн ба сургуулийн бага ангийнхан буюу 3-6, 7-14 насны хүүхдүүдийн дунд өвчлөлт хамгийн их байгаа аж. 

            Гэхдээ манай улсын хойд хөршид ханиад томууны тархалт дээд түвшиндээ нэгэнт хүрч ойрын өдрүүдэд буурах төлөвтэй.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ