Орос, Хятадыг сансар дахь гол аюул хэмээн үзэж байна
Орос, Хятад, түүнчилэн Иран, БНАСАУ сансарт АНУ-д “аюул учруулж байна” гэж АНУ-ын батлан хамгаалах яамны тагнуулын удирдах газар мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Сансрын салбар нь ОХУ, БНХАУ-ын цэргийн номлолын хувьд “нэн чухал” бөгөөд тус хоёр орон “чадавхи сайтай, эрч хүчтэй” сансрын анги салбар, тухайлвал сансрын тагнуулын албатай юм гэж дээрх газрын илтгэлд дурдсан байна.
АНУ сансрын салбарт урьдын адил давуу байдалтай байгаа хэдий ч, тус хоёр орны боломж чадамж цаашид сайжирах нь америкийн сансрын чадавхид “аюул учруулж” болох юм гэдгийг тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ