О.Баасанхүү: МАНАН шинэ МАНАН-тайгаа зодолдож байгаа бүлэглэлүүдийн алинд ч би орохгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн албыг зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй зарсан байж болзошгүй учраас МАН-д шалгалт хийх ёстой гэсэн албан бичиг өгсөн юм. 60 тэрбумыг шалгах ёстой. Үүний хариуд нийслэлийн Прокуророос надад мэдээлэл ирсэн. МАН-ын санхүүг шалгахад гурван зүйл гарч ирэх байх. Нэгдүгээрт, сэтгэлийн хандив. Олон мянган гишүүд сэтгэлийн хандив өгч болно. Хоёрдугаарт, үйл ажиллагааны хандив гэж байх болов уу.
Тодорхой үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн байдлаар хандив авсан байх. Гуравдугаарт, төрийн албыг худалдаж авах зорилгоор хандив өгсөн байж болзошгүй. Энэ асуудлаар шалгалт явуулж байгаа гэж би ойлголоо.
МАН-д шалгалт явуулахаар албан ёсоор гурав дахь хандивын асуудал гарч ирэх болов уу. Тодорхой албан тушаалд очсон хүний мөнгө гарч ирж магадгүй. Очино гэж бодож мөнгө өгсөн хүмүүс гарч ирж магадгүй. Эрүүгийн хууль дээр хамтран ажиллах гэсэн ойлголт бий. Үүнийг бүлэг хэргийг илчлэх зорилгоор хуулийн байгууллагатай хамтран ажиллавал ялаас чөлөөлнө гэж ойлгож болно. Тиймээс төрийн албанд очихдоо мөнгө төгрөг өгсөн аливаа этгээд байгаа бол АТГ-т очоод хамтарч ажиллах гэрээ байгуулж, мэдүүлэг өгөх хэрэгтэй. Өгсөн хүмүүст буруу байхгүй. Тэр хүмүүсийг хамгаалах ёстой гэдгийг албан ёсоор хэлье. Түүнчлэн би Ерөнхийлөгчид албан бичиг өгч байгаа.
Энэ бичигт “Өр тэлэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой. Цагаан сараар төрийн тэргүүний хишгийг ахмадуудад өгдөг уламжлалтай. Би 100 буюу түүнээс дээш настай хэцүү амьдралдтай ахмадууд байдаг. Тэдгээрт орон сууцаар бэлэг бариач ээ” гэдэг хүсэлт гаргасан. Мөн Хөдөлмөр ниймгийн хамгааллын сайд, Монголбанкны Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын санаачилгаар тэтгэвэрийн зээлийн 70 хувийг олгож, үлдсэн хэсгийг үлдээж байя гэсэн чиглэл өгчээ. Энэ нь цагаан сартай холбоотойгоор ахмадуудад асар их дарамт болж байна гэнэ.
Дээрээс нь Монголбанкы Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгсөн ипотекийн зээлийн хүүг буулгах тодорхой саналуудаа нэхэж явна. ЖДҮ, М.Энхболдын асуудлаар намайг улайм цайм гүтгэж байна. Надаар оролдож болохгүй. Би ганцаараа ч гэсэн өөрчлөлтийн төлөө тэмцэж явна. М.Энхболд огцрох ёстой. Огцрох ч юм шиг байна. Хуучин МАНАН шинэ МАНАН-тайгаа зодолдож байгаа бүлэглэлүүдийн алинд ч би орохгүй. Хулгайч хувьсгал хийдэггүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ