"Т-34" кино Оросын бокс оффисыг хоёр долоо хоногийн турш тэргүүллээ


Дэлхийн II дайны домогт “Т-34” танкийн нэгэн экипажийн баатарлаг үйлсийн тухай өгүүлдэг кино хоёр долоо хоногийн турш Оросын бокс оффисыг тэргүүлж, кино театруудаас нийтдээ 1.8 тэрбум рублийн орлого цуглуулаад буй тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.

Тус кинонд нацистуудад олзлогдсон залуу танкчин Ивушкин хоригдлуудаас экипаж бүрдүүлэн “Т-34” танкаар Клаус Ягер тэргүүтэй Германы шилдэг танкчидтай халз тулааны тэмцээн зохион байгуулж зугтдаг тухай өгүүлдэг аж. “Т-34” киноны гол дүрүүдэд Александр Петров, Виктор Добронравов, Ирина Старшенбаум нар тогложээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын бокс оффисын хоёрт “Рублёвкийн цагдаа. Шинэ жилийн үймээн” инээдмийн кино бичигджээ. Кино театруудад дөрвөн долоо хоног гарахдаа тус кино 1.6 тэрбум рубль цуглуулан Оросын түүхэн дэх хамгийн их орлоготой инээдмийн кино болсон байна.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ