Доналд Трамп Сирийн курдууд руу довтолбол Туркийн эдийн засгийг нураана гэж сүрдүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн курдууд руу довтолсон тохиолдолд Туркийн эдийн засгийг нураана гэж “Twitter” хуудсандаа бичжээ.
Тэрээр АНУ-ын цэрэг Сириэс бүрэн гарсны дараа курд үндэстний зэвсэглэсэн анги нэгтгэлүүд болон Туркийн армийн байрлалын хооронд 20 бээрийн аюулгүйн бүс байгуулах шаардлагатай гэжээ. Доналд Трамп түүнчлэн курдуудыг Туркийн талыг өдөөн хатгахгүй байхыг анхааруулсан байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд тус улс Сирид Евфрат голын зүүн хэсэгт террористуудын эсрэг байлдааны шинэ ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Режеп Эрдоган Сирийн хойд хэсгийг хянаж буй курд үндэстний Ардчилсан холбоо нам, түүний Ардын өөрийгөө хамгаалах хүчин хэмээх зэвсэглэсэн анги нэгтгэлүүдийг террористуудад хамааруулжээ.
Тэгвэл Сири дахь курдуудыг АНУ бүх талаар дэмжсээр ирсэн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ