АНУ-д олон өрөөтэй хоргодох байр барьжээ


Survival Condo Project  гэдэг нь  хуучин пуужингийн цооногт барьсан орон сууцны тансаг цогцолбор гэнэ. Уг цогцолбор Канзас муж улсын Конкордия гэдэг хотхоноос холгүй байдаг байна. Уг хоргодох байрыг өнгөрсөн зууны 60-аад онд барьжээ.

Хоргодох байранд орох хоёр хаалга нь бараг 14,5 тонн жинтэй гэнэ.  Бетон хананы зузаан нь есөн метр бөгөөд энэ нь цөмийн шууд цохилтод өртсөн тохиолдолд ч тэсч үлдэх боломж олгох ажээ.  Хоргодох байрны  бөмбөгөр орой цагт 800 км хүртэл хурдтай салхинд  ч ажирахгүй гэнэ.

Хоргодох байранд нэг дор 70 хүртэл хүн сууж болох ажээ. Ингэхдээ нөөц нь нэлээд хэдэн жилийн турш тав тухтай амьдрахад хүрэлцээтэй гэнэ.

Нэг байр нь дунджаар 185 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 1,5-аас 3 сая хүртэл долларын үнэтэй ажээ. Бүх байр зарагдсан байна.

Хоргодох байр газарт 174 метрийн гүнд байдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ