Хятадын уурхайд нуралт болж 21 хүн амь үрэгдэв
Хятадын Шанси мужийн Шенму хотоос холгүй орших “Байжи” уурхайд өчигдөр 18.00 цагийн орчимд хөрсний нуралт болж 21 уурхайчин амь үрэгдсэн тухай “Шинхуа” агентлаг мэдээллээ.
Осол гарах үед газар дор 87 уурхайчин ажиллаж байсан бөгөөд 66-г нь уурхайгаас гаргаж чаджээ. Хамгийн сүүлд нуранги дороос гарахыг оролдсон хоёр уурхайчинг аврахыг оролдсон ч амжаагүй байна. Ингэснээр, нийт 21 уурхайчин амь насаа алджээ.
Энэ тухай Шенму хотын Захиргааны цахим хуудсанд мэдэгджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ