А.Урангоо:Ямар үнэтэй байр, ямар боловсролтой юуууу ч хамаагүй утаан дээвэр доор та ч би ч цугтаа

Манай улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хутганы ирэн дээр байна гэхэд хилсдэхгүй. Хорт утаанаас үүдэлтэй өвчлөл иргэдийн амь насанд заналхийлж тун удахгүй бид нийтээрээ угаартаж үхэхэд ойрхон байна. Үүний эсрэг ард иргэд нэгдэн холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж эхэлсэн бөгөөд үүнд олны танил эрхмүүд ч мөн багтан луу хоолойгоо нэгтгэж эхэллээ. Учир нь бидний амьсгалж буй агаар амьдарч буй тэнгэр нэг.

Ингээд та бүхэнд твитерийн хатан  болох А.Урангоогийн уриалгыг онцлон хүргэж байна.

"Та нарын наад шинэ жил, шагнал, гоё хувцас, сүр яриад дэвшүүлээд байгаа санаа, улс төр, талцал бүгд сонин биш байна. Утаан дотор бид бүгд хордож байна. Тэгээд юу ч болоогүй юм шиг хордоод дуугүй суух!!!! Та бас дуугүй сууж байгаа бол маш онцгүй харагдаж байна! Угаасаа ямар ч боломжгүй та би бид бие биенээсээ хэдхэн км наана цаана л амьдарч байна. Ямар ч гоё нэр хүнд, сайхан бүхэн чамд байгаад бид бүгд яг нөгөө л хортой агаараар л амьсгалж байна. Үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, найз нөхөд хайртай бүхэн минь энэ утаан дунд байна. Ямар үнэтэй байр, ямар боловсролтой юуууу ч хамаагүй утаан дээвэр доор та ч би ч цугтаа. Улсын эмнэлэг хувийн эмнэлэг бүгд утаан дунд, Benz унах Prius унах бас л утаан дотроо. Энэ утаан дунд тансаглал бүүр тэнэг харагдаж байна. Одоо боль!!!! Юу ч сонин биш байна, эрүүл явах эрх байна уу бидэнд????Бүгдээрээ ярьж бичих хэрэгтэй байна. Бичиж чадахгүй бол ядаж SHARE!" 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ