Д.Тогтохсүрэн: Энэ гишүүд ажил хаяагүй, шаардлага хүргүүлж байна

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй, өнөөдөр үдээс өмнөх хуралдаан бас л хуралдаж чадсангүй. Үндсэндээ төрийн ажил гацаанд ороод байгаа юм.

Энэ талаар олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Бид олон талаас нь асуудлыг ярилцаж байна. Маргааш намын дарга ирнэ, тэр үеэр дахиж ярилцана. Яг ямар асуудлаар гэдгийг хэлэх боломжгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг би мэдэхгүй байна.

Бүлгийн даргын хувьд бүгдийг нь оруулах ёстой гээд байх юм. Энэ гишүүд ажил хаяагүй, шаардлага хүргүүлж байна. Тэд өөрсдийнхөө шаардлагын дагуу хуралдаа суухгүй байна шүү дээ” гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ