Ирц бүрдээгүйгээс УИХ-ын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаантай өдөр.  Төлөвлөснөөр өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх  байв.  

Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нарын  38 гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэсэн шаардлага хүргүүлээд байгаа.  

Харин М.Энхболдын зүгээс нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн гэдгээ мэдэгдэж, энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж шийдвэр   гартал нь  чуулганы нэгдсэн хуралдааныг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулах шийдвэр гаргаснаа мэдэгдээд байна.

Гэсэн хэдий ч ирц бүрдэлгүй байсаар Баасан гаригийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ