Мария Бутина АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байснаа хүлээн зөвшөөрчээ
АНУ-д долдугаар сарын 15-нд баривчлагдсан ОХУ-ын иргэн Мария Бутина хэргээ хэсэгчлэн хүлээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрээр АНУ-ын улс төрд нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоож, тэд нарыг ашиглан ОХУ-д ашигтай бодлого явуулахыг оролддог байжээ.
Мария Бутинаг АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах намын үндсэн ивээн тэтгэчидтэй холбоо тогтоон ОХУ-ын эрх ашгийг тулгасан хэрэгт буруутган саатуулсан аж. Тэрээр АНУ-ын нэгэн иргэнтэй хамсан ОХУ-ын нөлөө бүхий албан тушаалтны удирдлага дор ажиллаж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ