Страсбургийн гудамжинд гал нээсэн этгээдийг устажээ


Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Ерөнхий сайд Эдуар Филипп нарт илтгэхдээ Страсбургын гудамжинд гал нээн гурван хүний аминд хүрч, арав гаруй хүнийг шархдуулсан Шериф Шекат гэгч этгээдийг устгасан гэжээ.

Кристоф Кастанер, “Өчигдөр орой 21.00 цагт Үндэсний цагдаагийн газрын хээрийн тусгай бригадын гурван ажилтан Парисийн Лазаре гудамжинд эрэн сурвалжлагдаж буй хүнтэй төстэй этгээдийг илрүүлсэн. Сэжигтэй этгээд эсэргүүцэл үзүүлж гал нээсэн тул түүнийг буудаж устгасан. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд гэмт этгээдийг ийнхүү 48 цагийн дотор илрүүлэн аюулгүй болгож чадлаа” гэсэн байна.

Цагдаагийн ажилтнууд 28 настай  Шериф Шекаттай харилцан буудалцаж, гэмт хэрэгтнийг алахыг харсан Парисын иргэд алга ташсан тухай Le Figaro” сонинд бичжээ. Страсбург хотын захирагч Ролан Рис ч тусгай албаныханд талархал илэрхийлжээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ