“Xpeng Motors”-ийн анхны загвар худалдаанд гарлаа

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng Motors” компани анхны загвараа худалдаанд гаргалаа. Дөрвөн жилийн өмнө байгуулагдсан “Xpeng Motors” компани таван хүний суудалтай SUV загварын цахилгаан автомашинаа 33 мянгаас 37 мянга 500 ам.доллароор зах зээлд нийлүүлж байгаа юм байна. Урьдчилсан тооцооллоор тус компани санхүүгээ тогтвортой байлгахын тулд ирэх хоёр жилд хамгийн багадаа 100 мянган автомашин борлуулах шаардлагатай байгаа ажээ. “Xpeng Motors” компани “Alibaba”, “Foxconn” тэргүүтэй компаниудаас 1.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн байна.

Харьцуулахад АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн “Model 3” загварын автомашин БНХАУ-д 78 мянган ам.доллароор худалдаалагдаж байгаа аж. “Tesla” компани БНХАУ-ын Шанхай хотод үйлдвэрээ барихаар 81 га газрыг 140 сая ам.доллароор худалдан аваад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ