Консерваторууд Тереза Мейг Их Британийн Ерөнхий сайдаар үлдээлээ
Их Британийн парламент дахь эрх баригч Консерватив намын бүлэг тус намаас Ерөнхий сайдаар томилогдсон Тереза Мейд итгэл үзүүлэх эсэх талаар нууц санал хураалт явуулахад 200 нь түүнийг дэмжиж, 117 депутат эсрэг санал өгсөн тухай “Reuters” уламжлав. Ингэснээр Тереза Мей ойрын нэг жилийн хугацаанд огцрохгүй нь тодорхой болж байна.
Хэдий тийм ч сөрөг хүчний Лейборист намын удирдагч Жереми Корбин Тереза Мейг парламент дахь олонхийн дэмжлэгийг нэгэнт алдсаныг тэмдэглээд, “Түүний удирдаж буй Засгийн газарт эмх замбараагүй байдал газар авч, улс орны ажлын байр, эдийн засагт нийцтэй Европын холбооноос гарах төлөвлөгөөг боловсруулж чадахгүй байна” гэж шүүмжилжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ