2018 оны хамгийн дэгжин хувцасладаг хүмүүсийн жагсаалт гаргажээ


Британийн Dazed” сэтгүүл  хувцасныхаа давтагдашгүй хийц маягаар гойд  ялгарсан хүмүүсийн жагсаалт нийтлүүлсэн байнa.

.

Картинка


Америкийн жүжигчин Жефф Голдблюм “Prada”-гийн өвөрмөц дизайн бүхий  цамцуудыг байнга өмсдөгөөрөө эхний байранд оржээ. Сэтгүүл түүнийг  лавтай ийм төрлийн хамгийн олон цамцны цуглуулга бүхий  хүнээр тодруулсан байна.  Тэрээр ийм цамц өмссөн зургуудаа Instagram-д байнга тавьдаг ажээ.

Удаах байранд америкийн хип-хоп дуучин Карди Би орсон байна. Дуучин өнгөрсөн онд “Grammy”-гийн таван төрлийн шагналыг нэг дор авсаны зэрэгцээ  дизайнч Александр Вэнг, Жереми Скотт, Марк Жейкобс нарын загварын  үзлэгт эхний байруудад  орж байжээ

  .

Картинка


Тайзны “Christine and the Queens” гэдэг нэрээрээ алдартай францын инди-поп дуучин Элоиза Летисье гуравт бичигдсэн байна. Энэ жил дуучин үсээ богинохон засуулж, тайзны нэрээ “Chris” болгон товчилжээ.




Гавайн өвөрмөц хийцийн цамцуудаар гангардаг Жастин Бибер жагсаалтын дөрөвт оржээ.

.

Картинка


Дэгжин хувцасладаг шилдэг хорьд жүжигчин Дэниэл Дэй-Льюис, рэпер Томми Кэш, топ-модель Белла Хадид, дуучин Кристина Агилера, комик Жон Хилл, рэпер ASAP Rocky зэрэг хүмүүс багтсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ