“Тайм” сэтгүүл оросын сэтгүүлч эмэгтэйг оны хүнээр шалгаруулав
“Тайм” сэтгүүлийн шалгаруулалтаар “Оны хүн” болсон сэтгүүлчдийн жагсаалтад “Эхо Москвы” радиостанцын ерөнхий эрхлэгчийн орлогч Татьяна Фельгенгауэр оржээ.
Мэргэжлийнхээ үйл ажиллагаанаас болоод хохирсон сэтгүүлчид энэ жил “Оны хүн” болжээ. Амь үрэгдсэн сэтгүүлч Жамаль Хашкужи, “Rappler” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Мария Ресса, Мьянмад лалын шашинт рохинжуудыг гэсгээж байгааг мөрдөн шалгаснаасаа болоод шоронд ял эдлэж буй Ройтейрс агентлагийн ажилтнууд жагсаалтад бас орсон байна.
Татьяна Фельгенгауэр 2017 оны аравдугаар сард редакцийн байрандаа халдлагад өртсөн юм. Орос, Израилийн иргэн Борис Гриц гэгч “Эхо Москвы” радиостанцын байранд ирж, перцийн хийгээр хамгаалагчийг ухаан алдуулаад, сэтгүүлч эмэгтэйн хоолойн тус газар хутгалжээ. Хүндээр шархадсан Татьяна эмнэлэгт хүргэгдэж, хэдэн долоо хоногийн дараа ажилдаа буцаж орсон байна. Грицийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ