Доналд Трамп импичментээр огцрохоос болгоомжилж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп арваннэгдүгээр сарын 6-ны завсрын сонгуулиар тус улсын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд нэмж зургаан суудал авч олонхи болсон Ардчилсан нам түүнийг импичментээр огцруулах оролдлого хийхээс болгоомжилж буй тухай “CNN” агентлаг уламжиллаа.
Тэрээр ойр дотны зөвлөхүүдтэйгээ энэ асуудлыг хэлэлцэхдээ Ардчилсан нам түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэх дүрэм журмыг зөрчсөн хэмээн импичментээр огцруулах асуудлыг сөхөн тавьж болох ч санасандаа хүрч чадахгүйг онцолсон байна.
Харин Доналд Трамп сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны эсрэг ОХУ-тай сэм “хүч хавсарсан” гэх сэжиглэлийг батлах ноцтой баримт үгүй тул үүнээс үүдэн импичментийн үйл явцыг эхлүүлэх боломжгүй гэж үзжээ.
Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар АНУ-ын иргэдийн 44 хувь нь Доналд Трампыг огцруулахыг дэмжиж байгаа дүн гарсан байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ