Австрали Ерусалемыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн зургаа дахь улс болно
Австралийн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерусалем хотыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөсөн ч Элчин сайдын яамаа ойрын үед Тел Авиваас нүүлгэхгүй тухай “The Australian” сонин мэдээлэв.
“The Australian” сонинд, “Засгийн газрын хуралдаанаар Ерусалемыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх ба энэ сарын 12-нд Ерөнхий сайд Скотт Моррисон энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ. Гэхдээ Элчин сайдын яамыг Тел Авиваас нүүлгэхэд 200 орчим сая доллар шаардлагатай тул одоогоор ийм зардал гаргалгүйгээр Ерусалемд эхлээд Консулын газар нээхээр болжээ” гэсэн байна.
Австрали ийнхүү Ерусалемыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн зургаа дахь улс болж байгаа юм. Өмнө нь АНУ, Бразил, Хондурас, Чех үүнийг хүлээн зөвшөөрсөн ба АНУ, Гватемалын ЭСЯ Ерусалем руу нүүсэн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ