МАН-ын бүлэг хуралдаж Д.Тогтохсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ

МАН-ын бүлэг 13.00 цагт хуралдаж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргад дэмжсэн юм.

Өмнөх дарга Д.Хаянхярвааг намын нэр хүнд унагасан, хариуцлагагүй ажилласан гэдэг үндэслэлээр энэ сарын 13-ны өдөр огцруулсан.

Харин түүний дараа бүлгийн даргаар ажиллах гэж буй Д.Тогтохсүрэн нь МАН дахь 33-ын бүлгийн буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцын хүн юм. УИХ дахь Өвөрхангайн фракц буюу С.Чинзориг сайдын багийн хүн гэдэг.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,  Өвөрхангай аймгийн Засаг дарга, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ