Казахстан даяар анх удаа латин цагаан толгойгоор цээж бичгийн шалгалт авчээ


Казахстан даяар анх удаа латин цагаан толгойгоор цээж бичгийн шалгалт зохион байгуулсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв. Тус улсын бүх хотод болсон шалгалтад 1.5 сая гаруй хүн хамрагдсан байна.

Цээж бичгийн шалгалтыг төрийн байгууллагуудын тусгайлан зассан танхимуудад зохион байгуулсан аж. Цээж бичгийн текстийг нийгмийн сүлжээ, үндэсний бүх радиогоор дамжуулсан ба шалгалтад 15-аас дээш насны бүх хүн сайн дураар оролцох боломжтой байжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ