Ц.Ням-Осорт У.Хүрэлсүх хариуцлага тооцох уу ?

       ЖДҮХС -аас зээл авсан хулгайчуудыг нэр нүүргүй болгосон ард түмнийхээ хариуцлага нэхэх эрхийг нь хүндэтгэж, төрийн өндөрлөгүүд ч зарим нэг "ЖДҮ" нарт хариуцлага тооцож эхлээд байна. Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардсан. Д.Хүрэлбаатар нь ерөнхий аудитороор ажиллах хугацаандаа улстөржсөн шинжтэй худал дүгнэлтүүдийг хийж, төрд замбараагүй байдлыг бий болгоход гол нөлөөлсөн этгээдүүдийн нэг хэмээн сүүлийн үед шүүмжлэлд өртөөд байгаа. Хяналт дүгнэлт хийх төрийн үүрэг хүлээсэн энэ нөхөр өөрөө ЖДҮХС-ийн зээл зооглочихсон байсан нь энэ үйл явцыг улам зохион байгуулалттай бүлэглэсэн шинжтэй болгож харагдуулсан нь нууц биш.

      Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, “Иргэд олон түмний болон Таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно” хэмээн хэлээд гарсан байна. УИХ-ын дарга М.Энхболд  их хурлаас сонгогддсон албан тушаалтандаа ийнхүү хариуцлага тооцохоор шахалт үзүүлсэн байхад,  ЖДҮХС-аас зээл авсан төрийн өмчийн газар, одоогийн нэршлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Ням-Осороор төрийн өмчөө мануулсаар л байна. Дарга нарын үгээр далд ор гэсэн газар нь далд орж, ил гар гэсэн газар нь ил гарч явдаг энэ "ЖДҮ" -д харьяаллын дагуу ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцох шаардлага хүргүүлчихвэл мөн ч хурдан алга болно доо. Ерөнхийлөгч Х.Баттулга ч өчигдөрхөн орон тооны бус зөвлөх гээд нэг нөхрөө үтэр түргэн сураг алдруулж байх жишээтэй. ЖДҮ- хэмээх зохион байгуулалттай гэмт хэргээс жийрхээд эхэлчихэж манай томчууд.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ