Д.Хаянхярваа: Засаг огцруулах гарын үсгийн тоо 26 хүрсэн
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж буй. Тэрээр МАН-ын бүлгийн даргаас дөнгөж чөлөөлөгдөөд байгаа билээ.
Түүнээс энэ талаар тодруулахад:
-"Гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26 хүрсэн. Удирдах зөвлөлийн хуралд орох гээд яарч явна" гэсээр Ерөнхий сайдын өрөө рүү орсон юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд дотор УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн ороогүй юм. Зөвхөн МАН-ын 26 гишүүд ийнхүү гарын үсгээ зураад байгаа юм байна .
Зарим эх сурвалжийн хэлсэнээр АН-ын бүлгийнхэн Засгийн газрыг огцруулах байр суурь дээр нэгдэж чадаагүй байгаа гэх мэдээлэл байна .
Гарын үсгийн тоо 28 хүрвэл АН-ын бүлэг болон бие даагч гишүүдтэй тохирох асуудал мэдээж яригдаж таарна. Засгийн газрыг огцруулах бичгийг энэ баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ