УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэв
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэж мэдэгдлээ. Гишүүний хувьд “Газар агро” компанийнхаа нэр дээр ЖДҮХ сангаас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Харин эрхэм гишүүн ЖДҮХ сангийн асуудал олон нийтэд хүрч эхлэхтэй зэрэгцэн дээрх зээлээ дарж, уучлалт гуйсан.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас ЖДҮХ сангаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулж ирэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн зарим гишүүд бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэсэн мэдэгдэл хийлээ.
Ж.Энхбаяр гишүүний хувьд ЖДҮХ сангаас зээл авсан нь ил болонгуут өрөө дарж, уучлалт гуйж бяцхан шоу хийсэн. Хэрэв олон нийтэд энэ мэдээлэл хүрээгүй бол эрхэм гишүүн дээрх шоуг хийж, шударга ёсны дүрд тоглохгүй байсан болов уу?
Яг энэ үйл явцтай адилхан прокурор гишүүдийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулж ирэх мэдээлэл тарахтай зэрэгцэн гишүүний суудлаасаа буух тухайгаа ярьж эхэлсэн нь энэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ