Майк Пенс: Хятад улс байр сууриа өөрчлөхгүй бол АНУ-тай хүйтэн дайн хийхэд хүрнэ


АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс “Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө, Хятад улс байр сууриа өөрчлөхгүй бол АНУ ба түүний холбоотнуудтай хүйтэн дайн хийхэд хүрнэ гэж мэдэгджээ.

Тэрээр, “БНХАУ-ын хувьд АНУ-тай хүйтэн дайн хийхээс зайлсхийх хамгийн шилдэг арга бол эдийн засаг, улс төр, цэргийн үйл ажиллагаандаа далайцтай өөрчлөлт хийх явдал” гэсэн байна. Бээжин тийм алхам хийхээс татгалзвал яах вэ гэсэн асуултад Майк Пенс, “Тэгвэл хүйтэн дайн эхлэхэд хүрнэ. Хэрэв Бээжин тодорхой буултууд хийхгүй бол АНУ Хятадад эдийн засаг, дипломат ба улс төрийн шахалтаа нэмэгдүүлнэ. АНУ-ын эдийн засаг хүйтэн дайныг давж гарах чадалтай, харин Хятадын эдийн засаг энэ тал дээр илүү хэврэг” гэж хариулжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ