Нефтийн үнэ дахин унав
“Brent” нефтийн үнэ ганц хоногийн дотор даруй 6.6 хувиар унаж, баррел нь 65.99 ам.доллар болжээ. Тус загварын нефть хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 19-нд ингэтлээ хямдарч байсан аж.
ОПЕК буюу нефть экспортлогч орнуудын байгууллага хэд хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ, дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны нийлүүлэлт эрэлтээс давах болсонд сэтгэл зовнин олборлолтыг дахин багасгах шаардлагатай гэж байсан юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОПЕК-т хандан газрын тосны олборлолтын хэмжээг бууруулан стратегийн чухал ач холбогдолтой тус түүхий эдийн үнийг хөөрөгдөхгүй байхыг уриалжээ. Түүний уриалгыг хүлээж авсан уу, нефть экспортлогч орнууд олборлолтоо таналгүй хэвээр үлдээсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ