С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад хариуцлага тооцох тухай бичигт гарын үсэг зураад байгаа юм.


Уг асуудлыг хэдийд хэлэлцэх талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ-д энэ асуудлаар албан бичиг ирсэн байгаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Бид Тэргүүлэгчдийн хурлаараа эхлээд хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт,Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн.


Гэхдээ намын дээд удирдлага, Ерөнхий сайдын У.Хүрэлсүх хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж, албан бичиг илгээсэн гэж харж байгаа. Тийм учраас  бид холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн мэдээлэл өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ