Маш ховор ягаан алмаз эрдэнэ 50.37 сая долларын үнэ хүрчээ


“Christie's” дуудлага худалдаагаар байгальд маш ховор тохиолддог 19 каратын ягаан алмаз эрдэнэ 50.37 сая ам.долларын үнэ хүрчээ. Өмнөд Африк дахь уурхайгаас олдсон тус алмаз эрдэнийг уул уурхайн “De Beers” компанийг удирддаг Оппенхеймерийн гэр бүл удаан хугацаанд эзэмшиж байв. Харин дуудлага худалдаанд оруулсан эзэмшигчийн нэрийг нууцалжээ.

Харин үнэт эдлэл үйлдвэрлэгч “Harry Winston” брэнд алмаз эрдэнийг үнэ цохин худалдан авсан ба ховор чулуунд “Винстоны ягаан өв” нэр өгсөн байна. “Christie's” дуудлага худалдааны 250 жилийн түүхэнд 10-аас дээш каратын жинтэй дөрөвхөн ягаан алмаз эрдэнэ худалдагдсан түүхтэй аж.     

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ