Америкчууд ухаалаг суултуур бүтээжээ


 Америкийн   "Micron Technology"  корпораци  ухаалаг суултуур бүтээснийг хэвлэлд мэдээлсэн байна.

Tэд хүний ялгадасыг шинжлэх гол үүрэгтэй  байх микрочипийг суултуурт суулгаж өгөхөөр  шийдвэрлэжээ.

 Ингэснээр ухаалаг суултуур хүний бие ямар байгаа тухай   мэдээлэл  өгөх  гэнэ.

 Хүн биеийн байдлаа ямар байгааг мэдэхийн тулд цаашид эмнэлэгт хандах хэрэггүй болох бөгөөд учир нь ухаалаг суултуур хэрэгтэй шинжилгээг хийнэ гэдгийг  тэмдэглэж байна.

 Шинэлэг бүтээгдэхүүний өртөг болон үйлдвэрлэх огноо одоогоор тодорхойгүй байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ