Германы неонацист офицеруудын төрийн эргэлт юунд хүргэж болох байв
ХБНГУ-ын арми, тусгай албадын неонацист үзэлтэй 200 гаруй офицер нууцаар хуйвалдан төрийн эргэлт хийж замбараагүй байдал үүсгэн хэд хэдэн нөлөө бүхий улстөрчийг хөнөөхөөр төлөвлөж байсныг хэд хоногийн өмнө илрүүлсэн нь дэлхий даяар дуулиан тарьсан билээ.
Хуйвалдагчид Германы Ногоонтны намын дарга Клаудиа Рот, Гадаад хэргийн сайд Хайко Маас, Ерөнхийлөгч асан Йоахим Гаук, Бундестаг дахь Зүүний намын фракцийн удирдагч Дитмар Бартч болон цагаачдыг дэмжигч хөдөлгөөний хэд хэдэн удирдагчийн амь насанд халдахыг зэхэж байжээ.
Неонацистууд түүнчлэн товлосон “Икс” өдөр Германы хэд хэдэн хотод замбараагүй байдал үүсгэж, үүнд цагаачдыг буруутгахыг зорьж байсан бөгөөд зэр зэвсэг, сум, шатахуун зэргийг яаравчлан цуглуулж байсан нь тогтоогджээ.
Германы Цагдаагийн газар хуйвалдагчдыг илрүүлэн ажиглах үед Цэргийн сөрөг тагнуулын газрын нэгэн офицер мөрдөн байцаалтын явц, нэгжлэг болох тов зэргийг урьдчилан мэдээлж байсныг ч мөн тогтоосон байна.
Хуйвалдааны удирдагчдыг өдгөө сатуулсан бөгөөд байцаалт авч эхэлжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Германд ийм олон хүнийг хамарсан төрийн эргэлт хийх оролдлого гарсан удаагүй билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ