“Mongolia’s next top model” нэвтрүүлэг Ням гаригаас эргэн цацагдана
“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдөр гарсан. Үүний улмаас тус шоу нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад байсан юм. Харин талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэр бүлийнхэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг шоу зохион байгуулагчдаас хүссэн байна.
Тухайлбал, Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ “Боловсрол” телевизэд хандан “Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан Боловсрол телевизийн хамт олонд талархаж охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье” хэмээн захидалдаа бичжээ. Иймээс нэвтрүүлгийн баг хамт олны зүгээс талийгаачийн дурсгалыг хүндэтгэн тус нэвтрүүлгийг 2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гаргахаар болсон байна. Тус нэвтрүүлэг энэ долоо хоногийн Ням гаригийн 21.00 цагаас үзэгчдэд хүрэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ