Украинд алуурч хүүхдүүдийн отряд бэлтгэж байгаа тухай сэтгүүлчид ярьжээ


 

Мэдээллийн Associated press агентлагийн сэтгүүлчид украины үндсэрхэх үзэлт  бүлэглэлийн байгуулсан хүүхдийн хуарангийн тухай сурвалжлага  нийтлүүлжээ.

 

Тус байгууллагын үзэл сурталчид хүүхдүүдийг мэргэжлийн алуурчин болгож байгааг сурвалжлагчид  дурдсан байна. Насанд хүрээгүй хүүхдүүд биеийн бэлтгэл хийхийн зэрэгцээ  “үзэл суртлын” хичээл үзэж, тэдэнд “европын большевикуудын”  хорт суртал нэвтрүүлгийн тухай ярьдаг  гэж Associated press агентлаг  тэмдэглэжээ.

 

Хуаранд нэг дор  15-20 хүүхэд байдаг нь сурвалжлагаас харагдаж байна.  Дүрс бичлэгт шөнийн “сургуулилт” болон буудлагын дасгал хийж байгаа нь харагдаж байна. Хүүхдүүд “дайсныг” буудаж, алж чадна гэж сурвалжлагчид нотлож байгаа хэдий ч, тэдний ингэж байгаа нь харагдахгүй байна.

 

“Украины өсвөр насны олон зуун хүүхэд сүүлийн жилүүдэд үндсэрхэх үзэлтнүүдийн бэлтгэл сургуулилтын хуарангаар дамжин гарчээ” хэмээн сэтгүүлчид нотлож байна. Үүний нотолгоо болгон, нэг жаал хүү дээшээ харан хэвтэж байгаа нөхдийнхөө дээгүүр мөлхөж яваа бичлэгийг харуулжээ.

 

Хүүхдүүдийг хээрийн нөхцөлд тэсч үлдэж, галт зэвсэгтэй харьцахад  сургадаг  украины “эх орончдын” хуарaнгийн тухай оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нэг бус удаа мэдээлж байсан юм.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ