Ангела Меркелийг Макроны гэргий хэмээн эндүүрсэн аж
Германы канцлер Ангела Меркелийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий гэж эндүүрчээ. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан дурсгалын цогцолбор нээх ёслолын үеэр энэ явдал болсныг RTBF сайтад мэдээлжээ.
Төрийн тэргүүн нар цугларагсадтай ярилцахад, тэдний дунд 1918 онд төрсөн нэг настай эмээ байсан байна. Ёслолын дараа Макрон Меркелийн хамт тэр эмэгтэй дээр ирж, гар барьжээ. “Францын ерөнхийлөгч надтай гар барьсан нь гайхалтай” хэмээн эмэгтэй хэлсэн байна.
Дараа нь тэр Германы канцлерт хандан, “Та хатагтай Макрон уу” гэжээ. Ангела Меркель настай эмэгтэйн хэлснийг германаар засах оролдож, дараа нь францаар тайллбарласан байна.
“Энэ ёстой гайхалтай” гэж баяр ёслолд оролцсон тэр эмээ хариулжээ.
Эммануэль Макрон сургуульд франц хэлний хичээл зааж, театрын дугуйлан хичээллүүлдэг байсан Брижитэй 2007 онд гэрлэжээ. Францын ерөннхийлөгчийн гэргий нөхрөөсөө 24 насаар ах юм. Тэр хоёрын дундаас хүүхэд гараагүй бөгөөд гэргий нь түрүүчийн нөхрөөсөө нэг хүү, хоёр охинтой ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ