Солонгосчууд хилээ цэрэггүй болгож байна

Өмнөд Сологос, БНАСАУ  хоёр орны хилийн дагуу байрладаг харуулын байруудыг буулгах ажилд өнгөрсөн ням гарагт оржээ. “South China Morning Post” сонинд ингэж бичсэн байна.

Түгшүүртэй байдлыг намжаах төлөвлөгөөний хүрээнд тал тус бүрээс 10 буюу нийтдээ 20 харуулын байрыг буулгах ажээ. Үүний өмнө харуулын байруудаас ажилтнууд болон тоног төхөөрөмжийг гаргасан байна. Генералуудын уулзалтын үеэр өнгөрсөн сард тохиролцсоны дагуу энэ ажлыг хийж байгаа ажээ.

Ингэхдээ бас 200 орчим харуулын байр, тодруулвал Өмнөд Солонгосын ойролцоогоор 50, Умард Солонгосын 150 байр үлдэх гэнэ.

Өмнөд болон Умард Солонгос хилийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бүс дэх  минаг  устгасныг аравдугаар саргын сүүлчээр мэдээлж байсан юм. АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон энэ бүсийг “манай гарагийн хамгийн аймшигтай газар” хэмээн тодорхойлж байсан билээ. Энэ бүсээс бүх галт зэвсэг, сум хэрэгслийг гаргажээ.

Умард, Өмнөдийн цэргийнхэн хилийн бүсийг минан устгах ажилд орсныг аравдугаар сарын 1-нд зарласан юм. Есдүгээр сарын 18-наас 20-нд Пхеньянд болсон хоёр солонгосын дээд хэмжээний уулзалтаар энэ тухай тохиролцоонд хүрсэн билээ. Уг  уулзалтаас бас хоёр улсын төмөр замын сүлжээг холбохоор шийдвэрлэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ