Мелани Трамп: Би нөхөртөө хайртай

Ерөнхийлөгч Д.Трамп гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг гэх мэт иймэрхүү мэдээ мэдээллийг би тоодоггүй, учир нь үүнээс өөр хийх зүйл надад их байдаг гэж АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп мэдэгджээ.


Тэрбээр “ABC News” телевизэд өгсөн ярилцлагадаа, миний гэрлэлт, гэр бүлийн тухай хар бараан мэдээ мэдээлэлд би анхаарал хандуулдаггүй гэж хэлсэн байна.


Та Ерөнхийлөгч Дональд Трампт хайртай юу гэж түүнээс асуухад тэрбээр, “тийм, би нөхөртөө хайртай. Бидний талаар хэвлэлд гарч байгаа мэдээллүүд үргэлж зөв байдаггүй” гэж хариулжээ.


Мөн тэрбээр, “гэсэн хэдий ч ийм мэдээлэлд би анхаарал хандуулдаггүй. Би бол ээж, тэргүүн хатагтай. Тиймээс надад бодох, хийх зүйл зөндөө байна. Би юу зөв, юу буруу, юу үнэн, юу худал гэдгийг ялгаж салгана” гэж хэлсэн байнa.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ