Японд байшин дээр солирын хэлтэрхий унажээ


 

EPA

Японы Айти мужийн Комаки хотын хувийн жижигхэн байшингийн оршин суугчид хүчтэй дуу чимээ гарч,  байшин доргиход  ихэд сандарцгаасан гэнэ. Тэгсэн чинь, байшингийн дээвэр дээр солирын гурван хэлтэрхий унасан байжээ.

 

Эдгээр нь 10, 5 болон 4 сантиметрийн хэмжээтэй  байсныг хэвлэлд дурдаж  байна. Эдгээр хэлтэрхийн нэг тал нь шатсан байжээ. Хэлтэрхийнүүд соронзонгийн шинжтэй байсан бөгөөд  төмөр зүйлсийг татаж байжээ.

 

Солирыг Үндэсний шинжлэх ухааны музейд шинжилсэн байна.  Байшин дээр хэлтэрхийнүүд нь унасан солир 4,5 тэрбум жилийн настай гэнэ.  Судалгааны ажил үргэлжлэх бөгөөд солирыг олон улсын бүртгэлд бүртгүүлэхээр төлөвлөж байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ