УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар айраг суманд ажиллажээ
УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан болон Монгол улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ.
Тус саманд Хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан шугам сүлжээнд саатал үүсч, автозам болон төмөр замд эвдрэл гэмтэл гарч, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа аж. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс Айраг суманд 50 сая төгрөг хандивлаж, байгалийн гамшигт нэрвэгдсэн 10 өрхөд таван ханатай иж бүрэн гэр бэлэглэсэн байна.
Цаашид говийн нутгаар үер усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул сумын газар зохион байгуулалтыг шинээр боловсруулах, үерийн дараах халдваргүйжүүлэлт, ариутгал дээр анхаарахыг сануулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ