Италийн Генуя хотод гүүр нурснаар...
Генуя хотод гүүр нурснаар олон хүн хохирлоо гэж Италийн ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ.
Амь үрэгдсэн 19 хүн хэн болохыг нь тогтоосон байна. Харин15 хүн бэртэж гэмтэж, есөн хүний биеийн байдалд хүнд байна.
“Гүүр нурсан аймшигтай эмгэнэлт явдал боллоо. Энэ нь золгүй явдал биш, харин гүүрийн бүтэц доош суусан байж болох тухай таамаглал яригдаж байна” гэж ерөнхий сайд хэлжээ.
“Энэ эмгэнэлт явдал нь түүний болсон шалтгааны талаар элдэв асуулт тавихад хүргэж байна. Холбогдох бүх хүнийг байцаах хэрэгтэй. Бүх сайд маргааш тэнд очиж (лхагва гарагт), дэд бүтцийг хянах төлөвлөгөө боловсруулна” гэж ерөнхий сайд мэдэгджээ.
Генуя хотын хоёр хэсгийг холбодог гүүр мягмар гарагийн үд дундын үед нурсан байна. Энэ гүүрийг 1960-аад онд барьжээ. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, Нью-Йоркийн Бруклиний гүүрийг санагдуулдаг уг гүүрийг сүүлчийн удаа 2016 онд шинэчлэн засварласан байна. Хэргийн газраас ирүүлсэн гэрэл зургаас үзэхэд, гүүрийн 200 хүртэл метртэй хэсэг харагдахгүй байдалтай байв. Хотын энд цаг агаарын байдал их муу байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ