Дэлхийд ер бусын халуун шатна гэж үзэж байна
Ойрын таван жилд Дэлхийд ер бусын халуун шатаж, өвөлдөө дулаан байх болно хэмээн Цаг уурчид “Nature Communications” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны материалдаа ийм дүгнэлт хийжээ.
“Наанадаж дараачийн таван жилийн туршид агаарын температур ер бусын халсан хэвээр байх бөгөөд харин тэнгис, далайн хувьд энэ үзэгдэл илүү удаан үргэлжилнэ гэдгийг бидний уур амьсгалын загварчлал харуулж байна” гэж эрдэмтэд дурджээ.
Тухайлбал, Францын Брестийн их сургуулийн судлаачид, түүнчлэн Нидерландын Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөд шинэ аргаар судалгаа хийсэн байна.
Ингэхдээ ийм арга нь нийтлэг трендийг урьдчилан мэдээлэх төдийгүй, мөн статистикийн дундаж температурыг гаргаж, өнгөрсөн үеийн ийм үзэгдлүүдийг үндэслэн янз бүрийн өвөрмөц байдал үүсэх магадлалыг тооцоолох боломж олгож байгаа ажээ.
2016 болон 2017 онд усны гадаргуу болон агаарын температур ер бусын их байсан бөгөөд ойрын таван жилийн туршид ийм хэвээр байх нь тодорхой байна.
Жишээлбэл, температур Кельвиний 0,1 градусаар дээшлэхэд ган гачиг, түүнчлэн дэлхийн дулааралтай холбоотой халуун болон цаг агаарын бусад гаж үзэгдлийн давтамж нэмэгдэх шалтгаан болно.
Ингэхдээ, 2022 оноос хойш байдал хэвийн болж болох ч, гадаад далайн ус илүү урт хугацааны туршид халсан хэвээр байх магадлал 69 хувьтай байгааг судлаачид тэмдэглэжээ.
Харин ер бусын халах нь тодорхой бөгөөд 2019, 2020 онд ийнхүү халах магадлал 58 гаруй хувьтай байна гэж цаг уурчид сануулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ