АНУ, ОХУ хоёрын дунд “санамсаргүй” байдлаар цөмийн дайн гарч болзошгүй
АНУ, Оросын хооронд болон АНУ, Хятадын хооронд цөмийн санамсаргүй мөргөлдөөн гарах магадлал тун бага юм гэж “The National Interest” сэтгүүлд бичжээ.
Дээр дурдсан орнуудад цөмийн баллистик пуужин хэрэглэх гэж байгаа эсэхийг л гагцхүү ажиглаж байсан командлалын удирдлагын систем, холбоо, хяналт болон тагнуулын алба л мэдэх аж. Одоо харин цөмийн биш зэвсэг харвах гэж байгаа эсэхийг ажиглаж байгаа талаар
Америкийн сэтгүүлд тэмдэглэсэн байна.
“1980-иад оны дунд үеийг хүртэл Америкруу сэрэмжлүүлэх хиймэл дагуул бүхий цөмийн зэвсэг болон пуужин харваж байсан эсэхийг илрүүлэхээр ажиглаж байсан юм. Өнөөдөр эдгээр пуужин нь жирийн баллистик пуужинг амдан сөнөөхтэй холбоотой, өөрөөр хэлбэл пуужингийн довтолгооноос эсэргүүцэх хамгаалах системийн тухай мэдээлэл өгөх замаар цөмийн бус янз бүрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм” гэж Олон улсын энх тайвны төлөө Карнегийн сангийн (АНУ) Жеймс Актон “International Security”сэтгүүлд бичжээ.
Орос улс ийм хиймэл дагуулуудад цохилт өгвөл, АНУ цөмийн дайн эхлэж байгаагийн дохио хэмээн үзэж болох юм гэж “The National Interest” сэтгүүлд тэмдэглэсэн байна. “Орос, Хятад болон АНУ өөрийн удирдлагын цөмийн болон цөмийн бус систем, хэрэгслийг ингэж хувааж ангилахад зардал гаргахаас татгалзах болов уу” гэж сэтгүүлд бичжээ.
"Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь жирийн объект болсон" бөгөөд иймэрхүү цогцолборуудад цохилт өгөх гэвэл цөмийн дайн эхэлж байна хэмээн яалт ч үгүй үзэж болох юм гэж "The National Interest"-ын төгсгөлд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ