МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад үүрэг өгчээ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд үүрэг өгсөн байна. Тодруулбал, төрийн бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолыг намын Хяналтын хорооноос гаргаж, Удирдах зөвлөлдөө хүргүүлжээ. Тиймээс Удирдах зөвлөлөөс тогтоол гаргаж, тогтоолын биелэлтийг биелүүлж ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэгдсэн байна.
Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг танилцуулбал,
- Улстөрийн болон төрийн бүх албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлдэггүй, мэргэжил, ур чадвар ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны бүх түвшинд болон орон нутагт мөрдөж ажиллах
- Дээрх чиглэлийг үүрэг болгон ажиллахад МАН-ын дарга У.Хүрэлсүхэд чиглэл болгосугай" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ