ЗГ: ЗТХЯ-ны дэд сайдыг томилгоог хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар ЗТХЯ-ны дэд сайдын томилгоог хэлэлцэнэ. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХЯ-ны дэд сайд Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Л.Халтар нь өдгөө УБТЗ-ын орлогчоор ажиллаж байгаа.
Төмөр замтай холбоотой шил шилээ дарсан осол гарч байхад УБТЗ-ын орлогчийг огцруулах биш дэд сайдаар томилогдох гэж байгааг иргэд ихээхэн шүүмжилж байгаа. Гэвч МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг тасралтгүй 25 жил ажилласан, мэргэжлийн хүн гэж үзэж байгаа юм.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ