С.Бямбацогт: Би сайд болохгүй, тайван бай

МАН-ын удирдах зөвлөлийн хурал Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр /2018.08.14/ хуралджээ. Хуралдаанаар ЗТХЯ-ны томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс мэдээлэл хийлээ. 

 

Галт тэрэгний осолтой холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд Б.Цогтгэрэл нар ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗТХ-ийн дэд сайдын албан тушаалд Л.Халтарыг нэр дэвшүүлжээ. Харин ЗТХ-ийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцээгүй аж. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Би сайд болохгүй. С.Бямбацогт сайд болчихвий гэж бодож байгаа хүмүүс тайван бай" гэсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Би салбарын сайдад нэрээ дэвшүүлэхгүй бодолгүй байгаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд  хэрэгжүүлэх, намд хариуцлага ёсзүйг тогтоох, намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага ёсзүйг сайжруулахаар олон зорилт тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө ажиллана" гэлээ.

МАН-ын удирдах зөвлөлийн хуралд 18 гишүүн оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ