Хамраас нь цус гарч байсан ч тэмцээндээ түрүүлжээ
Белорусын гүйлтийн тамирчин Ольга Мазуренок Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Уралдааны үеэр хамраас нь цус гарч байсан нь ч түүнийг тэргүүн байр эзлэхэд саад болоогүйг хэвлэлд мэдээлсэн байна.
Холын зайн уралдаанд Мазуренок 2 цаг 26 минут 22 секундийн амжилт үзүүлжээ. Францын Клеменс Кальвин 6 секундийн дараа хоёрт орж, Чехийн тамирчин Ева Врабцова-Нывальтова хүрэл медаль хүртсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ