Монголчуудыг мэхэлсэн Казахстаны иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байна

Луйвар хийсэн Казахстан Улсын иргэн Марат Маженовыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгааг зарлажээ. Монгол улс дахь Интерполын салбараас ингэж  мэдэгдсэнийг  Bnews.kz сайт уламжилсан  байна.

Энэ мэдээллийг Казахстаны Дотоод хэргийн яам нотолсон байна.

“Монголын хууль сахиулах байгууллагынхан энэ иргэнийг 2017 оны хоёрдугаар сард саатуулж, түүнийг луйврын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжигтнээр татсан юм.  2018 оны хоёрдугаар сард түүнийг гэрийн хорионд шилжүүлж, харин гуравдугаар сард Марат Маженов Монголоос гарч явсан” гэж гадаад бодлогын байгууллага тайлбарласан байна.

Энэ иргэн “Жи Тайм” компанийн захирал байсныг мэдээлж байна. Монгол улсын 38 мянган гаруй иргэд түүний ялт үйлдлийн золиос болжээ.

Тэрээр Монгол улсын иргэдэд 16 сая ам. долларын хохирол учруулсан байна.

Тэр шоронгоос барьцаагаар суллагдаж, тус орноос гарч  явахыг хориглосон ч,  Маженов Монгол улсаас  оргон гарчээ.

 

С.Инда

 

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ